ҮХААГ гаднах орчноо тохижуулах албан даалгаврыг хангалттай биелүүлжээ

2014-06-29

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд мод тарьж, ногоон зүлэг нэмэгдүүлэх, гаднах орчноо тохижуулах ажил идэвхитэй хийгдэж байна. Аймгийн Засаг даргын албан даалгавар гарч Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад гаднаа мод тарих, гаднах орчноо тохижуулах үүрэг өгсөн юм. Энэ ажилд ҮХААГ идэвхтэй оролцож хашаандаа мод тарьж, хашаагаа ногоожуулах ажлыг идэвхтэй хийжээ. 

Мөн ҮХААГ-ын хамт олон хашаандаа явган хүний зам, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийж ажилчдын алжаалаа тайлах сүүдрэвч бий болгосон байна. Мөн энд усан оргилуур хийхээр бэлтгэл ажил явагдаж байгаа гэнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гаднах орчноо тохижуулах аянд идэвхтэй оролцож байгаа тод жишээг ҮХААГ-аас харж болохоор байна. Энэ мэтээр бусад байгууллагууд ч сэтгэл гаргаж ажиллавал болохгүй зүйл байхгүй гэдгийг эдний хамт олон хэлж байлаа.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн