Ноён сумын Сум хөгжүүлэх сангийн мэдээлэл

2014-07-28

    2011-2014 онд “Сум хөгжүүлэх сан”-гаас олгосон зээл эргэн төлөлтийн, эргэлтийн хөрөнгө болон нэмж олгосон 100 сая төгрөг, 220,9 сая төгрөгний зээлийг 37 төсөлд олгоод байна.

    2011 оны 07 дугаар сард О.Гантөмөр “Ган түлхүүр ган хийц” төсөлд 4,0 сая төгрөг, С.Батболд “Тансаг орчин” төсөлд 7,0 сая төгрөг, О.Насанбуян “Бидний санаа таны хэрэгцээ” төсөлд нийт 5,0 сая төгрөг,  Ш.Ууганчимэг “Ур хийц уран шаглаа” төсөлд 4,0 сая төгрөг,  Ө.Өлзийтогтох “Амтат тараг” төсөлд 3,0 сая төгрөг, Д.Баясгалан “Гахайн аж ахуй” төсөлд 3,0 сая төгрөг, Ц.Баатар-Эрдэнэ “Цэвэр орчин” төсөлд 4,0 сая төгрөг, Л.Отгонбаатар “Матрикс” төсөлд 4,0 сая төгрөг, Ш.Мөнхсайхан “Барилга засвар” төсөлд 8,0 сая төгрөг, С.Хишигсүрэн “Амтат зоог” төсөлд 8,0 сая төгрөг нийт 10 төсөлд 50 сая төгрөг олгосон.

    2012 онд Ө.Энхтөр “Чанар” төсөлд 5,0 сая төгрөг, Д.Охин “Гахайн аж ахуй” төсөлд 3,5 сая төгрөг, Д.Сүхбаатар “Ур хийц” төсөлд 5,0 сая төгрөг, Ч.Батбаяр “Төмөр хүлэг” төсөлд 3,5 сая төгрөг, Г.Мөнхбаяр “Монгол ухаан” төсөлд 5,0 сая төгрөг нийт 22,0 сая төгрөг олголоо.

    2013 онд 20 төсөлд 136,5 төгрөгний зээл олгосон. 2013 оны 01 сарын 25-нд Б.Гантогоо “Дэлгэрэх наран” төсөлд 25 сая  төгрөг, 04 сарын 30-нд Э.Хатантөмөр “Дархан” төсөл, А.Эрдэнэчимэг “Говь” төсөл, Д.Ягаанцэцэг “Уран гар” төсөл, С.Амарбаясгалан “Мужаан” төсөл, Ё.Баяраа “Өгөөж” төсөл, Ж.Батчимэг “Уран хийц” төсөл,  “Машин угаалга” төсөл, Д.Өнөрбаяр “Блок” төсөл, Ш.Мөнхсайхан “Үхэрийн ферм” төсөл, С.Батболд “Эрүүл амьдрал” төсөл, Д.Тулгазана “Ноосон урлал” төсөлд нийт 64,5 төгрөг олгосон. 06 сарын 07-нд Д.Түмэнбаяр “Тахиа өсгөн үржүүлэх” төсөл, О.Туяа “Чанар” төсөл, Ш.Өлзийхишиг “Засвар” төсөл, Б.Мөнхсайхан “Зочид буудал” төсөл, Т.Болдбаатар “Ашиг шимт хуц” төсөлд нийт 28 000 000 төгрөг олгосон. 2013 оны 10 дугаар сарын 30-нд С.Цэрмаа “Ган төмөр” төсөл, Ш.Наранцэцэг “Чамин хийц” У.Алтанзул “Дэгжин охид” төсөлд 24,0 сая төгрөгийг тус тус олгоод байна.

    2014 онд Ө.Гантөмөр “Ноосон урлал” төсөлд 5,0 сая төгрөг, Л.Отгонбаатар “Ногоон төгөл” төсөлд 7,4 сая төгрөг нийт 12,4 сая төгрөг олгосон байна.

Ноён сумын ЗДТГ-аас мэдээлэв

Сэтгэгдлийг ачааллаж байна ...