Мандал-Овоочууд Эрүүл мэндийн довтолгоонд идэвхтэй оролцов

2014-07-29

Энэ сарын 8-ны өдөр Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл мэндийн довтолгоо” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр “Эрүүл байхын учир” сэдэвт хошин үзүүлбэрийн уралдаан зохион байгуулжээ. Уг тэмцээнд 4 байгууллага орлцсоноос ЗДТГазрын хамт олон тэргүүн байр эзэлсэн байна.

Тэргүүн байр эзэлсэн хамт олон

            Мөн энэ үеэр сумын ЗДТГазрын хамт олон ажлын байрны дасгал, эрүүл мэндийн талаар иргэдэд зөвлөлгөө өгч иргэдэд мэдээллийн хуудас тараасан байна. “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний үеэр “Эрүүл аж төрөх ёс, зөв хооллолт, архи тамхины эсрэг сөрөг нөлөөллийн талаар ЭМТ-ийн бага эмч Э.Ариунцэцэг мэдээлэл хийжээ.

“Эрүүл мэндийн довтолгоо” нээлттэй хаалганы өдөрлөгт орлцож буй хамт олон

Сэтгэгдлийг ачааллаж байна ...