Багшлах эрхийн шалгалт болов

2014-08-26

            Аймгийн Боловсролын газраас багш нарын “Багшлах эрх”-ийн шалгалт зоион байгууллаа. Тус шалгалтад 57 багш оролцсоноос 21 багш тэнцэж багшлах эрх авлаа.  Улс орон даяар “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ээс энэхүү ажлыг зохион байгуулсан бөгөөд багшид нэг жил багшлах эрхийн шалгалт явуулахаар болсон байна.

            Ингэхдээ тухайн жил их, дээд сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ ажиллахгүй гурваас дээш завсардсан багш нарын дунд шалгалтыг зохион байгуулах юм. Шалгалтыг цахим хэлбэрээр явуулж байгаа бөгөөд шалгалтад оролцогсод цаг баримтлах, шалгалтын программ дээр илүү үйлдэл хийхгүй байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа. Цаашид уг шалгалтыг жил бүр явуулах юм байна.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...