Баярын хурал болов

2014-08-26

            Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадмын “Баярын хурал” энэ сарын 07–ны өдөр болсон. Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч, Өмнөговь аймаг болон бусад сумдын зочид төлөөлөгчид болон сумын ард иргэд оролцжээ.

            Баярын хурлаар өнгөрсөн 2013 онд болон энэ онд сум орон нутагт хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажил, хэтийн төлөвлөгөө, ололт амжилтын талаар ярилцсан байна. Мөн хурлын үеэр ажил хөдөлмөрөөрөө сум орон нутаг төдийгүй улсад амжилт гаргасан төрийн албан хаагчид, ахмадууддаа шагнал гардуулж шагналын хур буулгалаа.