Зарим бүтээгдэхүүний үнэ өсчээ

2014-08-27

       Аймгийн Статистикийн хэлтсээс хүнсний болон өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлж байна.  

 Махны үнэ тогтвортой байна     

            2014 оны 08 сарын 27-ны өдрийн байдлаар Баруун сайхан, Зүүн сайхан, Хан-уул, худалдааны төвд байрлалтай мах, ногооны захын ханшаар хонины 1 кг мах дунджаар 7750 төгрөгөөр, ямааны мах 7000, адууны мах 7000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хонины мах 7.1 хувь, ямааны мах 2.6 хувиар буурсан байна.  

Гурил, будаа, сүү, элсэн чихрийн үнэ өсчээ

            2014 оны 8-р сарын 27-ны өдрийн байдлаар малын шингэн сүүний үнэ дунджаар 2000 төгрөг, цагаан будааны үнэ дунджаар 2200 төгрөг, элсэн чихрийн үнэ дунджаар 1933.3 төгрөг, алтан тариа 1-р гурил 1300 төгрөгөөр худалдаалагдаж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагаан будааны үнэ 15.8 хувиар, элсэн чихрийн үнэ 9.4 хувиар, алтан тариан гурил 44.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Автобензин, дизелийн түлш, ямааны ноолуурын үнэ тогтвортой байна

            2014 оны 8-р сарын 27-ны өдрийн байдлаар Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Шатахуун түгээх газруудын мэдээгээр бензин А-80 дунджаар 1650 төгрөг, бензин АИ-92 дунджаар 1890 төгрөг, дизелийн түлш дунджаар 1910 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

           Мөн өдрийн байдлаар Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй түүхий эдийн захын ханшаар 1 кг ямааны ноолуурын үнэ дунджаар 68000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгааг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад үнэ тогтвортой байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн