Бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо

2014-08-29
   Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн үйл явдал өнөөдөр боллоо. Тодруулбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан юм.
    ХБНГУ-д захиалан хийлгэсэн энэхүү автомашин нь говийн бүсэд байгаль цаг уурын ямар ч нөхцөлд туулах чадвартай, замдаа өвчтөнд шаардлагатай тусламжийн үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан давуу талтай юм.
    Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын тэргүүнд эрүүл мэндийн салбар ордог бөгөөд ард иргэдийн эрүүл мэндийн хамгаалах үйлсэд хийгдэж байгаа бодит хувь нэмэр нь эдгээр автомашин болж байна. Орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр 3 автомашин нийлүүлж байгаа бөгөөд аймгийн БОЭТ, Ноён сумын СДЭ, Цогтцэций сумын СДЭ-т ашиглаж ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.