Ахмадын баярaa тэмдэглэв

2014-09-25

            Монголын ахмадын холбоо үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Мандал-Овоо сум “Ахмадын баяр”-аа зохион байгууллаа. Тус сумын ИТХурал, ЗДТГазар болон Ахмадын холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр ахмадуудын дунд АХА, Шагай буудах, Шатар, Хөзөр, Буухиа, Теннис, Бөмбөг цагирагт оруулах, Хөл бөмбөг зэрэг 9 төрлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан байна.