Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо

2014-09-30
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнийг дагалдаж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаныхан ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос Дундговийн Мандалговь хүртэл 298 км хатуу хучилттай замын нээлтийг хийлээ. Хэдийгээр энэ зам өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан ч гүйцэтгэгч компаниудын ажлын удаашралаас болж энэ жил ашиглалтад оруулж байна. Ингэснээр Өмнөговьчууд нийслэлтэй хатуу хучилттай замаар зорчих болж байгаа юм
 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн