Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллав

2014-09-30

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт хоёр өдрийн айлчлал хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд болсноосоо хойш манай аймагт анх удаа айлчилж буй нь энэ юм. Айлчлалын үеэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтийн арга хэмжээнд оролцож жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн "Түшмэл" ХХК, арьсан эдлэл, хатуу оёдлын "Хасуд бат" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозам, "Галмөнх" ХХК-ийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Даланзадгадын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Даланзадгад сумын Лаборатори 1-р бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.     

Мөн "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөлөлтэй уулзалт хийн, орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн