4-р баг шинэ байртай боллоо

2014-10-27

    Даланзадгад сумын 4-р багийн төвийн нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн энэхүү барилгын ажилд 279 сая төгрөг зарцуулсан юм.

    Төрийн үйлчилгээг иргэдэд  хүргэхэд засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Тиймээс орон нутгаас багийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү барилга юм.  

     Даланзадгад сумын 4-р баг 3000 гаруй иргэнтэй. Эдгээр иргэд өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээг авах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тав тухтай орчин нөхцөл дутагдалтай байсан. Харин шинэ багийн төвтэй болсоноор эндээс төрийн үйлчилгээ авахын зэрэгцээ багийн Өрхийн эмнэлэг нь байрлаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.