ДзДЦС ТӨХК-ийн 2015 оны үйлдвэрлэлийн хэрэгцээний нүүрс тээвэрлэх ажил

2014-10-28

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2014-10-06
Тендер шалгаруулалтын нэр: ”ДзДЦС ТӨХК-ийн 2015 оны үйлдвэрлэлийн хэрэгцээний нүүрс тээвэрлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: Т2014/03,

         Даланзадгадын Дулааны Цахилгаан станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос "ДзДЦС ТӨХК-ийн 2015 оны үйлдвэрлэлийн хэрэгцээний нүүрс тээвэрлэх ажил”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалтын орлого санал болгож буй үнийн дүнгийн 60%-аас багагүй /2012, 2013 он/ 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013/ 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 11-р сарын 04 ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11-р сарын 04 -ны өдрийн, 14 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар болон бэлнээр тушаана. 
Банкны нэр: Өмнөговь Даланзадгад Хас банк 
Дансны дугаар ₮: 5000138844

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булагийн 8 дугаар баг.

Аргалантын 10-10 тоот “Даланзадгадын ДЦСТӨХК-ийн төв оффисийн 2 давхар

Санхүүгийн албаны өрөө

Утас: 99021676. 99087583 99075216 Факс: 70533597

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...